Шатрын улсын аваргууд бямба гаригт тодорно

Хуучирсан мэдээ: 2014.04.08-нд нийтлэгдсэн

Шатрын улсын аваргууд бямба гаригт тодорно

Шатрын
насанд хүрэгчдийн 54, эмэгтэйчүүдийн 46 дахь удаагийн Улсын аварга
шалгаруулах тэмцээн Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд үргэлжилж байна.
Тус аймагт гурав дахь удаагаа болж буй улсын аварга шалгаруулах
тэмцээний тав дахь өрөг өчигдөр(04.07) боллоо.

Таван өргийн
дараах байдлаар эрэгтэйчүүдийг их мастер Ц.Баттулга 4,0 оноотой тэргүүлж
байгаа бол их мастер Б.Гүндаваа (3,5), спортын дэд мастер Б.Өлзийбаяр
(3.0) нар удаалж байна.

Эмэгтэйчүүдийг спортын дэд мастер
Ү.Үүрийнтуяа, спортын мастер Б.Баярмаа нар 4,0 оноогоор тэргүүлж байгаа
бол ФИДЕ мастер У.Лхамсүрэн 3,5 оноотой удаалж байна. Тэмцээний хуваарь
ёсоор өнөөдөр 6, 7-р өргийн тоглолт болно. Тэмцээний сүүлийн өрөг ирэх
бямба гаригт (04.08) болж, энэ оны улсын аваргын медальтнууд тодорно.

Доорх хүснэгтээс тэмцээний дүнг харна уу.




Ч.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж