Хаврын бүсийн уралдаанууд боллоо

Хуучирсан мэдээ: 2014.04.08-нд нийтлэгдсэн

Хаврын бүсийн уралдаанууд боллоо

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын “Алтайн түмэн эх” МСУХ-ноос 2014 оны гуравдугаар сарын 22-ны өдөр хаврын бүсийн хурдан морины уралдааныг амжилттай зохион явууллаа. Тус уралдаан нь “Алтайн түмэн эх” МСУХ-ны  төлөвлөсөн аймгийн статустай урд сумдын хаврын бүсийн уралдаан юм. Зэргэлдээх  Завхан, Баянхонгор, Өвөрхангай болон Говь-Алтай аймгийн сумдын уяачид ирж оролцсоноос гадна азарга, их нас, соёолон, хязаалан насны нийт 400 гаруй хурдан хүлэг цугласан томоохон хэмжээний наадам боллоо.

Азарга-86

1. Жаргалан сумын уугуул, аймгийн Алдарт уяач, МУ-ын сайн малчин С.Дамдинбазарын хул
2. Баянхонгор аймгийн Баацагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач М.Гэндэндоржийн Туулай халтар. Уяач нь Жаргалсайхан.
3. Шарга сумын уугуул, Есөнбулаг сумын “Алтайн түмэн эх” МСУХ-ны тэргүүн, аймгийн Алдарт уяач Р.Лхагвадоржийн халтар
4. Халиун сумын уугуул Я.Амарбаатарын хүрэн
5. Есөнбулаг сумын уугуул Ц.Гансүхийн сартай халтар

Их нас-93

1. Шарга сумын уугуул, Есөнбулаг сумын “Алтайн түмэн эх” МСУХ-ны тэргүүн, аймгийн Алдарт уяач Р.Лхагвадоржийн халтар
2. Есөнбулаг сумын уугуул, “Алтайн түмэн эх” МСУХ-ны дэд тэргүүн Н.Цэрэнпунцагийн борлог
3. Халиун сумын уугуул, аймгийн Алдарт уяач А.Баатарнямын буурал
4. Шарга сумын уугуул, Есөнбулаг сумын “Алтайн түмэн эх” МСУХ-ны тэргүүн, аймгийн Алдарт уяач Р.Лхагвадоржийн хонгор
5. Дэлгэр сумын уугуул Г.Цээноровын хүрэн

Соёолон-90

1. Баянхонгор аймгийн Баацагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ц.Саранбаатарын Сүмбэн хээр
2. Тайшир сумын уугуул Т.Батболдын хар буурал
3. Жаргалан сумын уугуул, “Шувуун саарал” МСУХ-ны тэргүүн, аймгийн Алдарт уяач П.Авирмэдийн Зул халзан
4.  Есөнбулаг сумын уугуул М.Гантөмөрийн саарал. Уяач нь Тайшир сумын “Хантайширын хурд” МСУХ-ны тэргүүн, аймгийн Алдарт уяач Чилхаасүрэн
5. Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ц.Ганболдын буурал

Хязаалан-116

1. Халиун сумын уугуул Ганхуягийн хээр. Тэрээр хүү Санжаадамбынхаа нэр дээр уралдуулжээ.
2. Есөнбулаг сумын уугуул Эрдэнэ-Очирын хул
3. Баян-Уул сумын уугуул З.Дарьсүрэнгийн хонгор
4. Цээл сумын уугуул, МУ-ын гарьд Ж.Бат-Эрдэнийн саарал
5. Цээл сумын уугуул, аймгийн Алдарт уяач Я.Алзахгүйн халтар уясан эзэн, унасан хүүхдээ баярлуулан хурдалсан байна.

Мөн Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уяачдын холбоо 2014 онд товлосон аймгийн статустай хойд сумдын хаврын бүсийн уралдаанаа гуравдугаар сарын 29-нд  зохион явууллаа. Энэ уралдаанд гурван аймгийн 15 сумын уяачид хурдан хүлгэдээ сойсон байна.

Азарга-64

1. Жаргалант сумын аймгийн Алдарт уяач С.Дамдинбазарын хул
2. БАян-Уул сумын Г.Галбаатарын хар
3. Шарга сумын Б.Цогпүрэвийн халтар
4. Шарга сумын Г.Бямбаагийн хонгор халзан
5. Баян-Уул сумын Р.Ганбаатарын шарга

Их нас-91

1. Тонхил сумын аймгийн Алдарт уяач Л.Өлзийбүрэнгийн хээр
2. Есөнбулаг сумын Ц.Гансүхийн хүрэн
3. БАян-“Уул сумын аймгийн Алдарт уяач Л.Батжаргалын халтар
4. Баян-Уул сумын ААУ Б.Ундрахын  бор
5. Есөнбулаг сумын Б.Гансүхийн хонгор

Соёолон-61

1. Тайшир сумын Т.Батболдын буурал
2. Ховдын Дарвийн Сүхбаатарын халтар
3. Жаргалант сумын ААУ П.Авирмэдийн халзан
4. Есөнбулаг сумын Н.Гантөмөрийн
5. Дарви сумын Д.Тэшийн хүрэн халзан

Хязаалан-79

1. Бигэр сумын Эрдэнэ-Очирын хул
2. Жаргалан сумын Л.Батдоржийн хондон
3. Тайшир сумын ААУ Н.Чалхаасүрэнгийн хүрэн халзан
4. Халиун сумын Санжаадамбын хээр
5. Шарга сумын Батсүхийн хүрэн халзан айргийн тавд хурдалжээ.

Эх сурвалж:www.todmagnai.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж