Эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Хуучирсан мэдээ: 2010.06.23-нд нийтлэгдсэн

Эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Буриад зон олны гэгддэг “Алтаргана” наадам ес дэх жилдээ Улаанбаатар хотноо ирэх сарын 23-27-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох гэж байгаа билээ. Уг наадмыг хүрээнд зохион байгуулж буй “Нүүдлийн соёл иргэншил ба буриад монголчууд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр МУИС-ийн хурлын дугуй танхимд боллоо. Уг эрдэм шинжилгээний бага хуралд гадаад, дотоодын 150 гаруй эрдэмтэд нүүдлийн соёл иргэншлийг хөгжүүлэхэд буриад монголчуудын оруулсан хувь нэмэр, түүх, угсаатан, хэл соёлын хөгжлийн чиг хандлага, даяаршиж буй дэлхий ертөнцөд өв уламжлал, соёл, ёс заншилаа хэрхэн хадгалан үлдэх талаар судалгаа, шинжилгээний илтгэл тавьж, харилцан санал бодлоо хэлэлцлээ. Боловсрол соёл, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухааны академи, “Алтаргана  2010” наадмыг зохион байгуулах комисс, Буриад соёл, өв уламжлалыг хөгжүүлэх сан, Буриад Судлалын Академи, Дэлхийн Монголчуудын Чуулган энэхүү эрдэм шинжилгээний хурлыг хамтран зохион байгуулж байгаа аж.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж