Брюс Уиллис дахиад аав болно

Хуучирсан мэдээ: 2014.04.08-нд нийтлэгдсэн

Брюс Уиллис дахиад аав болно

Холливудын жүжигчин, “хатуу самар” Брюс Уиллисын залуухан гэргий Эмма Хеминг дахиад хөл хүнд болсныг сүйхээтэй гэрэл зурагчин дурандаа буулгаж амжжээ. Хосууд өнгөрсөн амралтын өдрөөр 2 настай охин Мейблийн хамт далайн эргээр зугаалсан байна.

Брюс Уиллис хэнз охиндоо маш их хайртай гэдгээ ярилцлага бүртээ дурьддаг ба чөлөөт цагаа охиндоо л зориулдаг гэжээ.

Тэрбээр анхны эхнэр Деми Муртайгаа 13 жил хамт амьдарсан ба гурван охинтой юм. Харин хоёр дахь эхнэр Эмма Хемингтэй 2009 онд гэрлэж, хоёр жилийн өмнө охинтой болсон билээ.

Т.БИЛГҮҮН



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж