ОХУ-ын тусгай ажиллагааны зорилго нь Украиныг хэсэг хэсгээр тасчих

Хуучирсан мэдээ: 2014.04.08-нд нийтлэгдсэн

ОХУ-ын тусгай ажиллагааны зорилго нь Украиныг хэсэг хэсгээр тасчих

Орос Украины эсрэг тусгай ажиллагааныхаа хоёр дахь давалгааг эхлүүллээ гэж Украины ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Александр Турчинов үзэж байна. Украины дайснууд Крымын зохиомжийг давтах гэж оролдож байна хэмээн тэр ард түмэндээ хандахдаа мэдэгдэв.


Александр Турчинов

Сүүлийн өдрүүдийн хэрэг явдал нь “Оросын тусгай ажиллагааны хоёр дахь давалгааны эхлэл гэж  тэр хэлэв. Эдгээр үйл ажиллагааны зорилго нь Украиныг хэсэг хэсгээр тасчих явдал хэмээн тэрээр Украины ард түмэнд хандсан  дөрөвдүгээр сарын 7-ны илгээлтдээ өгүүлжээ.

Оросын тусгай албаны зохион байгуулалтад байгаа салан тусгаарлагчдын бүлэглэл Харьков, Донецк мужуудын захиргаа ба Донецк, Луганск  хотуудын Аюулгүйн албаны байрыг эзэллээ гэж тэр хэлэв.

Украины хилийн орчимд Оросын армийн бөөгнөрч буй дэвсгэр дээр уг хэрэг явдал өрнөж байна. Манай дайснууд Крымын зохиомжоо дахин тоглохоор оролдож байна. Бид үүнийг хийлгэхгүй гэж тэр хэлээд 7-ны шөнө хямралын эсрэг штаб байгуулсан гэв. Зэвсэг барин боссон хүмүүсийн эсрэг террорын эсрэг ажиллагааг явуулна гэж тэр хатуу сануулжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж