Тухайлбал, “Газар сүлжмэл” ХК нэгж хувьцаанд 7233,39 төгрөг “Баянгол зочид буудал” ХК нэгж хувьцаанд 355 төгрөг, “Техник импорт” ХК нэгж хувьцаанд 200 төгрөг, “Говь” ХК нэгж хувьцаанд 130 төгрөг, “Талх чихэр” ХК 110 төгрөг, “Мах импекс” ХК 100 төгрөг, “Тахь Ко” ХК 65 төгрөг, “Би Ди Сек” ХК 11,78 төгрөг, “Ачит алкабы” ХК 10 төгрөг, “Гермес центр” ХК 5,82 төгрөг, “Эрдэнэт суварга” ХК нэгж хувьцаанд 5 төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ тараахаар шийдвэрлэсэн байна.
Монголын хөрөнгийн биржид 108 ХК 2013 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа ирүүлсний 50 хувь нь 54 ХК нь өнгөрсөн онд ашигтай ажиллаж, үүнээс 11 ХК ийнхүү нийт 3.08 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчиддээ тараахаар болжээ.