
Сүүлийн жилүүдэд Монгол Улсд гарч байгаа байгалийн гоц халдварт өвчлөл багасчээ. Энэ нь Байгалийн гоц халдварт өвчин судлалын төвөөс гадны улс орнуудтай хамтран хөдөө орон нутагт мөн суурин газруудад сургалт сурталчилгааг сайн хийсний үр дүн гэнэ. Ер нь дэлхийн улс орнуудад гарч байгаа ихэнх халдварт өвчний 75-80 хувь нь ан амьтан малаас гаралтай байдаг ажээ. Манай улсад гарч байгаа өвчлөлийн хамгийн их тархсан нь бурцелиоз байгаа ч тандалт судалгаа сурталчилгааны хүчинд багассан байна. Үүнээс гадна боом өвчин л гэхэд жилдээ 50 орчим тохиолдол бүртгэгдэг байсан бол энэ жил он гарсаар ганцхан тохиолдол гарчээ.
Б.Цолмон