Хүнсний гол нэрийн барааны үнэ, 2010 оны 1-р сарын 27-ны байдлаар

Хуучирсан мэдээ: 2010.03.09-нд нийтлэгдсэн

Хүнсний гол нэрийн барааны үнэ, 2010 оны 1-р сарын 27-ны байдлаар

2010 оны 1 дүгээр сарын 27-ны байдлаар Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрт  худалдаалагдаж байгаа хүнсний гол нэрийн барааны үнийг дүнгээр нь өмнөх 2009 оны 12 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад 9.1 хувь, өмнөх 7 хоногийнхоос 0.9 хувиар өссөн байна.

Махны дундаж үнэ: 2010 оны 1 дүгээр сарын 27-ны байдлаар хонины махны үнэ 2009 оны 12 дугаар дугаар сарын дундаж үнээс 15.4-17.5 хувь, үхрийн махны үнэ 9.8-17.4 хувиар өссөн бол адууны махны үнэ 1.7 хувь, ямааны махны үнэ 3.7 хувиар буурчээ.

Өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад үхрийн махны үнэ 1.7-3.5 хувиар өссөн бол хонины махны үнэ 0.4-1.1 хувиар буурч адууны махны үнэ, ямааны махны үнэ харьцангуй тогтвортой байв.

 2010 оны 1 дүгээр сарын 27-ний байдлаар 1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 2725 төгрөг, үхрийн мах/ястай/ – 3350 төгрөг, ямааны мах – 1800 төгрөг, адууны мах – 2338 төгрөг, хонины цул мах – 3067 төгрөг, үхрийн цул мах – 3675 төгрөгийн үнэтэй байна.

Гурилын үнэ: 2010 оны 1 дүгээр сарын 27-ны байдлаар өмнөх 2009 оны 12 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад “Алтан тариа”-н задгай дээд гурил 4.7 хувь, 1-р зэргийн гурилын үнэ 0.6 хувь, 2-р зэргийн гурилын үнэ 1.8 хувь, “Алтан тариа”-н савласан дээдийн дээд зэргийн гурилын үнэ 1.5 хувь, дээд гурилын үнэ 7.1 хувь, 1-р зэргийн гурилын үнэ 1.4 хувь, 2-р зэргийн гурилын үнэ 6.8 хувь, импортын орос дээд гурилын үнэ 4.7 хувь, орос 1-р зэргийн гурилын үнэ 1.0 хувиар буурсан бол импортын хятад дээд гурилын үнэ харьцангуй тогтвортой байна.
     Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад “Алтан тариа”-н задгай дээд зэргийн гурилын үнэ 0.8 хувиар буурсан бол “Алтан тариа”-н савласан дээд зэргийн гурилын үнэ 0.8 хувь, 1-р зэргийн гурилын үнэ 1.0 хувиар өсч бусад гурилын үнэ харьцангуй тогтвортой байна. 

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2010 оны 1 дүгээр сарын 27-ны байдлаар цагаан будааны үнэ өмнөх 2009 оны 12 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад 2.4 хувиар өссөн бол өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.7 хувиар буурсан байна.

Шар будааны үнийг өмнөх 12 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.6 хувиар буурсан бол өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад харьцангуй тогтвортой байна.

Элсэн чихрийн үнэ өмнөх 12 дугаар сарын дундаж үнээс 0.3 хувиар, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад тогтвортой байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ:
2010 оны 1 дүгээр сарын 27-ны байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх 2009 оны 12 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад дотоодын төмсний үнэ 5.0 хувь, байцааны үнэ 42.2 хувь, дотоодын луувангийн үнэ 8.6 хувь, сонгины үнэ 12.4 хувиар өссөн бол манжингийн үнэ 0.4 хувиар буурчээ.

Өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 3.5 хувь, байцааны үнэ 9.7 хувь, сонгины үнэ 9.2 хувиар өссөн бол лууван болон манжингийн үнэ харьцангуй тогтвортой байна.  

Сүү, өндөг, ургамлын тос, цөцгийн тосны дундаж үнэ:
2010 оны 1 дүгээр сарын 27-ны байдлаар өмнөх 2009 оны 12 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад ургамлын тосны үнэ 3.5 хувиар буурсан бол шингэн сүүний үнэ 5.9 хувь, өндөгний үнэ 0.5 хувиар өсч, цөцгийн тосны үнэ харьцангуй тогтвортой байна.

Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад ургамлын тос, өндөг, шингэн сүү, цөцгийн тосны үнэ харьцангуй тогтвортой байна.

Цагаан сар болж буйтай холбогдуулан Улаанбаатар хотод борлуулагдаж буй хэвийн боов, хонины ууцны  үнийг томоохон худалдааны төвүүдээр, тэдгээрийн дундажаар хавсралт хүснэгт 5-т үзүүллээ.

Хүнсний гол нэрийн барааны үнэ, аймгаар

Хүнсний гол нэрийн барааны 7 хоногийн үнийн судалгаанд  аймгийн төвүүдээс  гурил, хонь, үхрийн мах, талх, цагаан будаа, шингэн сүү, элсэн чихрийн үнийг судалж байна (Хавсралт хүснэгт 3).

Гурилын үнэ: 2010 оны 1 дүгээр сарын 27-ны байдлаар аймгийн төвүүдийн хүнсний зах, дэлгүүрт хэрэглээ ихтэй 1-р зэргийн гурилын үнэ 500-1000 төгрөгийн хооронд худалдаалагдаж байна. Гурилын үнэ Архангай, Говь-Алтай, Өмнөговь аймагт өмнөх 7 хоногийнхоос 20-200 төгрөгөөр өсч, Дорноговь, Дорнод аймагт 10-40 төгрөгөөр буурсан бол бусад аймгуудад өөрчлөгдөөгүй тогтвортой байв.                                                                                                                             
Баян-Өлгий аймагт 1-р зэргийн гурилын үнэ хямд буюу 500 төгрөг байхад Говь-Алтай аймагт 1000 төгрөг байгаа нь өндөр үнэ байна.

Махны үнэ: 2010 оны 1 дүгээр сарын 27-ны байдлаар аймгуудад худалдаалагдаж байгаа хонины махны үнийг өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад Архангай, Дорноговь, Өвөрхангай, Өмнөговь, Ховд, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр аймагт 130-700 төгрөгөөр өсч бусад аймагт үнэ тогтвортой байна. Хонины махны үнэ Өмнөговь аймагт хамгийн өндөр үнэтэй буюу 3000 төгрөг байхад Говь-Алтай аймагт хонины махны үнэ 1600 төгрөг байгаа нь хямд үнэ байна.

Аймгуудад үхрийн махны үнэ өмнөх 7 хоногийнхоос Архангай, Дорноговь, Дорнод, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймагт 70-650 төгрөгөөр өссөн бол Говь-Алтай аймагт 300 төгрөгөөр буурч бусад аймагт үнэ нь тогтвортой байв. Дундговь, Өмнөговь аймагт үхрийн мах зарагдахгүй байна. Үхрийн махны үнэ Дорноговь, Дархан-Уул аймагт 3500 төгрөг буюу хамгийн өндөр үнэ байхад Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс аймагт 2000 төгрөг байгаа нь хямд үнэ байна.

Малын сүүний үнэ: 2010 оны 1 дүгээр сарын 27-ны байдлаар малын сүү аймгуудад 1000-2000 төгрөгийн хооронд худалдаалагдаж байна. Өмнөх 7 хоногийн үнэтэй харьцуулахад сүүний үнэ Архангай, Булган, Өмнөговь, Төв, Ховд аймагт 100-200 төгрөгөөр нэмэгдсэн бол бусад аймагт харьцангуй тогтвортой байв. Дундговь аймагт малын сүү зарагдахгүй байна. Сүүний үнэ Өвөрхангай, Өмнөговь аймагт өндөр буюу 2000 төгрөг байгаа бол Дорнод аймагт хямд буюу 1000 төгрөг байна.

Элсэн чихэр, цагаан будааны үнэ: 2010 оны 1 дүгээр сарын 27-ны байдлаар цагаан будааны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад Баян-Өлгий, Булган, Төв, Говьсүмбэр аймагт 50-100 төгрөгөөр өссөн бол бусад аймагт харьцангуй тогтвортой байна. Аймгуудад цагаан будааны үнэ 1100-1500 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна.

Элсэн чихрийн үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад Архангай, Баян-Өлгий, Дорнод, Дундговь, Төв, Увс, Хэнтий, Говьсүмбэр аймагт 50-400 төгрөгөөр нэмэгдсэн бол бусад аймагт үнэ тогтвортой байна. Аймгуудад элсэн чихэр 1400-2000 төгрөгийн хооронд худалдаалагдаж байна.

ҮСХ-ны Макро эдийн засгийн статистикийн газар

2010 оны 1 дүгээр сарын 27

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж