Интернэт сурталчилгаа хурдацтай өсч байна

Хуучирсан мэдээ: 2014.04.08-нд нийтлэгдсэн

Интернэт сурталчилгаа хурдацтай өсч байна

Бизнесийн томоохон байгууллагууд зар сурталчилгаагаа олон сувгаар дамжуулан хэрэглэгчдэд хүргэдэг. Өмнө нь телевиз болон радио, гудамж талбай дахь томоохон самбаруудаар зар сурталчилгаагаа хүргэдэг байсан бол одоо интернэтээр хүргэхэд түлхүү анхаардаг болжээ.

“ZenithOptimedia”-гаас гаргасан судалгаагаар өнгөрсөн 2013 онд дэлхий нийт интернэтээр дамжуулан хүргэсэн зар сурталчилгаанд нийтдээ 503 тэрбум ам.долларын хөрөнгө зарцуулсан байна.

Энэ тоо энэ жилд 0.7 хувиар өснө хэмээн тус фирмийн шинжээчид тооцоолсон байна. Мөн зар сурталчилгааны зах зээлээс шахагдаж буй хэвлэл мэдээллийн салбар радио, сонин, сэтгүүлийн нэрлэжээ.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж