“Gear Fit” баасан гаригт худалдаанд гарна

Хуучирсан мэдээ: 2014.04.08-нд нийтлэгдсэн

“Gear Fit” баасан гаригт худалдаанд гарна

Samsung компани өнгөрсөн хоёрдугаар сард “Gear Fit” нэртэй ухаалаг цагаа танилцуулсан билээ. Тэгвэл энэхүү ухаалаг цагийг энэ сарын 11-нд буюу баасан гаригт худалдаанд гаргаж эхлэхээр болсон байна.

"Galaxy Gear Fit" нь тус компанийн бүтээсэн бусад ухаалаг цагнуудаас илүү фитнес загвартай, нумарсан дэлгэц ашигласан, Bluetooth технологиор утастайгаа холбогддог. Мөн хамгийн том давуу талуудын нэг нь баттерейн ажиллах хугацаа юм. Энгийн горимд 3-4 өдөр ашиглагдах бол идэвхигүй хэрэглээнд 5 өдөр хүртэл цэнэгээ барих гэнэ.

Мөн зүрхний цохилтын давтамжийг хэмжих функцтэй ба 199 ам.долларын үнэтэйгээр худалдаалагдах юм байна.

Т.БИЛГҮҮН











NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж