Хэнтий, Сүхбаатар аймгаас мах оруулж болно

Хуучирсан мэдээ: 2010.06.23-нд нийтлэгдсэн

Хэнтий, Сүхбаатар аймгаас мах оруулж болно

Дорнод аймагт малын гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан зүүн аймгуудаас малын гаралтай түүхий эд мах оруулахыг хориглосон гэх ташаа мэдээлэл тархаад байна. Шүлхий гарсантай холбогдуулан Улсын онцгой комисс зөвхөн Дорнод аймагт хорио цээр тогтоосон байна. Өнгөрөгч баасан гаригт хуралдсан Улсын онцгой комисс Дорнод аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан хөрш зэргэлдээ аймгуудад өвчний тархалтыг тархаахгүйн тулд аймгийн хил хязгаараас мал хүн гаргахгүй байх хорио цээрийг тогтоосон. Гэтэл энэ мэдээлэл ташаа тархах болж зүүн гурван аймгаас малын гаралтай түүхий эд махыг нийслэл рүү оруулахгүй гэж мэдээлснээр үнийн хөөрөгдөл гарч эхэллээ. Тухайн бүс нутгийн хэмжээнд хорио цээр тогтоохыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэдэг байна.Тэгэхээр Улсын онцгой байдлаас ямар нэгэн байдлаар Сүхбаатар, Хэнтий аймгаас малын гаралтай түүхий эд мах оруулахгүй гэсэн шийдвэрийг гаргаагүй аж.

Б.Цолмон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж