Н.Төгсцогтод төрсөн өдрийн мэнд хүргэе

Хуучирсан мэдээ: 2010.06.23-нд нийтлэгдсэн

Н.Төгсцогтод төрсөн өдрийн мэнд хүргэе

Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт өнөөдөр 18 нас хүрч байна. Тэрбээр 1992 оны энэ өдөр төржээ. Тэрбээр эхээс төрөхдөө 3.6 кг жинтэй төрсөн бөгөөд багаасаа сэргэлэн хөдөлгөөнтэй хүүхэд байсан гэнэ. Харин спортоор хичээллэж эхэлснээсээ хойш бүрэн даруухан хүүхэд болсон хэмээн түүний ээж хэлж байсан удаатай. Н.Төгсцогт 17 настайдаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медалийн эзэн болж бокс сонирхогчдын анхаарлыг татсан нь саяхан. Мөн тэрбээр Азийн аваргын мөнгөн медаль хүртэж, Монгол Улсын гавьяат цолыг 17-хон насандаа хүртсэн юм. Өнөөдөр 18 нас хүрч байгаа Н.Төгсцогттоо баярын мэнд хүргэе.

С.Сүндэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж