Монгол Улсын эдийн засаг хүндэрсэн нь иргэдийн амьдралд ч хүндээр тусч байна. Тиймээс Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Монголбанкны захирал Н.Золжаргал, Сангийн сайд Ч.Улаан нарыг УИХ дахь намын бүлгүүдэд өнөөдөр байцаалаа
Ерөнхий сайдын хувьд АН-ын бүлэгт мэдээлэл өгсөн бол “хамтрагчдын” хамт “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүдэд яг одоо байцаагдаж буй. Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Монголбанкны захирал Н.Золжаргал, Сангийy сайд Ч.Улаан нар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал хэр байгаа болон эдийн засаг хүндэрсэн эсэхд хариулт өгөхөөр ийнхүү байцаагдаж байгаа юм. Хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийсэн. Эдийн засаг ийм байгаа үед гол салбарууд хариуцаж байгаа эрхэмүүд нэг хэсэгтээ бүлэг, гишүүдэд байцаагдаж, дүн тавиулах их ажилтай хаврын чуулганыг эхлүүлж байна даа.
Ш.ОЧ