Чак Хэйгел Хятадад айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2014.04.07-нд нийтлэгдсэн

Чак Хэйгел Хятадад айлчилж байна

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хэйгел Хятадад гурав хоногийн айлчлал хийхээр өнөөдөр /IV.7/ өглөө Циндао боомт хотод газарджээ. Циндао хотод Чак Хэйгел Хятадын анхны онгоц тээвэрлэгч “Liaoning” хөлөгөөр аялахаар төлөвлөсөн байна. Хятад онгоц тээвэрлэгчээ Украинаас 1998 онд худалдан авч, бүтэн 10 жилийн турш засч сайжруулсан аж. Үүний зэрэгцээ АНУ-ын зүгээс ирэх 2017 онд Хятадын армид баллистик пуужингаас хамгаалагч хоёр систем өгөхөөр тохиролцсон байна.

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хэйгел Хятадад ирэхээс өмнө Японд айлчилсан юм. Токиод ням гаригт /IV.6/  болсон хэвлэлийн бага хурлын үеэр Чак Хэйгел Хятад хөрш орнууддаа хүч хэрэглэвэл АНУ үүний эсрэг зогсоно гэдгийг хатуу анхааруулсан билээ. АНУ-ын зүгээс Хятадын эрх баригчид Крымын загварыг хөрш орнууддаа хэрэгжүүлэхээс болгоомжилж буй юм.

Чак Хэйгел Хятад дахь айлчлалаа дуусгаад Монголд айлчлах аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж