Япон хэлтэй хөтчүүдийг мэргэшүүлэв

Хуучирсан мэдээ: 2014.04.07-нд нийтлэгдсэн

Япон хэлтэй хөтчүүдийг мэргэшүүлэв

Япон хэлтэй хөтөч-тайлбарлагчдыг мэргэшүүлэх сургалтыг нийслэлийн Аялал жуулчлалын газраас энэ сарын 5, 6-ны өдрүүдэд зохион байгууллаа. Монголд аялж буй япон жуулчдад үйлчлэх хөтөч тайлбарлагч нарын мэдлэг, тайлбарлах ур чадварыг дээшлүүлэх, жуулчдын онцлогт тохирсон тайлбар, танилцуулга хийх мэдлэг олгох зорилготой уг сургалтыг Олон улсын аялал жуулчлалын хөгжлийн төвийн захирал Ч.Буянбадрах болон“Target consulting ХХК”–ийн багш Кишимо то Саяака нар явуулжээ. Сургалтад 25 хөтөч, тайлбарлагч хамрагдсан байна. Нийслэлийн Аялал жуулчлалын газраас өнгөрсөн хоёрдугаар сард солонгос хэлтэй хөтөч-тайлбарлагч нарыг мэргэшүүлэх, гуравдугаар сард “Музейд тайлбар хийх ур чадвар” зэрэг сургалтыг явуулсан   байна.

Д.ЦЭЦ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж