Ерөнхий сайд эвслийн бүлэгт мэдээлэл өгч байна

Хуучирсан мэдээ: 2014.04.07-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд эвслийн бүлэгт мэдээлэл өгч байна

УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн хурал 15.00 цагт хуралдаж эхэлсэн. Тус бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал нар эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөхөөр болжээ.

Мөн тус бүлгийн хуралдаанаар “Оюутолгой”-н асуудал, эдийн засгийн нөхцөл байдал, Ерөнхийлөгчийн өргөн барьсан “давхар дээл”-ийн төсөл зэрэг хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаа юм. “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдааны талаар маргааш сэтгүүлчдэд мэдээлэл өгөх юм байна.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж