ЖДҮ-ийг хамтдаа хөгжүүлье хэлэлцүүлэг боллоо

Хуучирсан мэдээ: 2014.04.07-нд нийтлэгдсэн

ЖДҮ-ийг хамтдаа хөгжүүлье хэлэлцүүлэг боллоо

“ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХАМТДАА ХӨГЖҮҮЛЬЕ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч, монгол улсын анхны арилжааны банк Капитал банк санаачлан Монгол Улсын ирээдүйн хөгжлийн гарц болох үндэсний үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэгчдээ дэмжих зорилгоор “ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХАМТДАА ХӨГЖҮҮЛЬЕ” анхдугаар хэлэлцүүлгийг 2014 оны 4 дүгээр сарын 5-ны Ханш нээсэн хаврын билэгт сайн өдөр “Бишрэлт плаза” зочид буудалд амжилттай зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг мэдээллийн хэрэгслээр олон нийтэд нээлттэй зарлаж, зохион байгуулсан бөгөөд нийт 300 гаруй жижиг, дунд үйлдвэрлэгчдийн төлөөлөл сайн дураараа цугларч, маш идэвхитэй оролцсон нь цаг үеэ олсон, чухал арга хэмжээ санаачилсныг харуулж байлаа.

Хэлэлцүүлэгт Хөдөлмөрийн яам–Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Жижиг дунд үйлдвэрийн хөгжлийн газар, Зээлийн батлан даалтын сан, Капитал банк, ”Хөгжлийн шийдэл” ТББ-аас илтгэл тавьж оролцогчдод бизнест хэрэгцээтэй, бодит мэдээллийг нэгэн дороос авах боломжийг бүрдүүлсэн юм.

Бүтэн өдрийн турш Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд төрөөс хэрэгжүүлэх бодлого, банкны зүгээс  бизнес эрхлэгчдийг санхүүжилтийн эх үүсвэрийн таатай нөхцлөөр хэрхэн хангах, бизнесээ хөгжүүлж, амжилттай удирдахад юу тулгамдаж байгаа, менторын оролцооны талаар санал бодлоо солилцож, бизнес эрхлэгчдэд мэдээлэл, зөвөлгөө өгч, сонирхсон асуултад хариуллаа.

ЖДҮ-ийг эрчимтэй дэмжиж, бодлогоор хөгжүүлэх нь дэлхийн улс орнуудын эдийн засгийн нэн тэргүүний зорилго байгаа энэ үед Монгол улс ч эдийн засгийн тогтвортой байдал, ард иргэдийн амьдралд өгөөжтэй эдийн засгийн бодит өсөлтийг бий болгохын тулд дуу хоолой, ажил үйлсээ нэгтгэн ажиллах учиртайг жижиг дунд үйлдвэрлэгчид хэлж байлаа.

Үндэсний 100 хувийн хөрөнгө оруулалттай Капитал банк үндэсний үйлдвэрлэл, жижиг дунд бизнесийг дэмжих чиглэлд онцгой анхаарал тавин, үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилладаг бөгөөд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд энэхүү анхдугаар хэлэлцүүлгийг зохион байгуулсанд оролцогчид талархаж, тун сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байв. Ийнхүү олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа явуулахаас гадна банкны үйлчилгээг өндөр түвшинд, ил тод, хүнд сурталгүй, түргэн шуурхай үзүүлэх, харилцагч иргэд байгууллагаа дээдэлсэн жинхэнэ түнш байгууллага байхыг Капитал банк зорин ажиллаж байна. 

2011, 2012 онд “НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ТОП-10 КОМПАНИ”-аар хоёр удаа, 2012 оны “ТОП-5 БАНК”, 2013 ОНЫ “Банкны салбарын Шилдэг entrepreneur” гэсэн нэр хүндтэй шагналуудыг хүртэж байсан Капитал банк нийгмийн хариуцлагын чиглэлээр цаашдаа улам их үр дүнтэй ажлуудыг хийх ба хэлэлцүүлгийг жил бүр  уламжлал болгон зохион байгуулах юм.

ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХАМТДАА ХӨГЖҮҮЛЬЕ!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж