Амжилтын ард гэр бүл аяныг зарлажээ

Хуучирсан мэдээ: 2014.04.07-нд нийтлэгдсэн

Амжилтын ард гэр бүл аяныг зарлажээ

Сүхбаатар аймгийн BBS TV-н мэдээллийг хүргэж байна. 2014.04.07

– 2013 оноос эхлэн Хөдөлмөрийн яамнаас жил бүрийн 4-р сарыг Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сар болгон зарласан. Дөрөвдүгээр сарын 4-нд энэхүү сарын аян Сүхбаатар аймагт эхэлж нээлтээ хийлээ. Хамгийн эрсдэлтэй салбарт тооцогддог уул уурхай, барилга салбар болон ажил мэргэжлийн онцлогтой ажилладаг хүмүүсийн хувьд хөдөлмөр хамгааллын асуудал нэгдүгээр тавигддаг. Энэ салбарууд 2013 онд үйлдвэрлэлийн осол гаргалгүй ажиллажээ.

– Сүхбаатар аймгийн хөгжмийн зохиолч, ая зохиогчдын анхдугаар уралдаан дөрөвдүгээр сарын 4-нд боллоо. Хөгжимт жүжгийн театрын урын санг баяжуулах, хөгжмийн зохиолч, ая зохиогчдын шилдэг бүтээлийг олон нийтэд таниулан сурталчлах зорилготой энэхүү уралдаанд 14 уран бүтээлч 30 гаруй бүтээлээрээ оролцлоо.

– Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сургуульд хамрагдах боломж өнөөдрийн ЕБС-ийн орчинд алга байна. Жирийн хүүхдүүдтэй адил сурч боловсрох хүсэл эрмэлзэлтэй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сургуульд сурч үеийнхээ найз нөхдийн дунд өсч торних нь хүүхдэд хамгийн сайн эмчилгээ гэдэг ч эдгээр хүүхдэд багшлах боловсон хүчин материаллаг бааз нь алга байгаа юм.

– Эх хүүхдийн эрүүл мэнд гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд Амжилтын ард гэр бүл аяныг зарласан байгаа. Аймгийн Эрүүл мэндийн газрын хамт олон энэ аяны хүрээнд Гэр бүлийн өдөрлөг зохион байгуулж аав ээжүүд хүүхдүүдтэйгээ хамт нэгэн оройш өнгөрүүллээ.

BBS TV
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж