Би бодол боддог уу, бодол намайг боддог уу?

Хуучирсан мэдээ: 2014.04.07-нд нийтлэгдсэн

Би бодол боддог уу, бодол намайг боддог уу?

via ЗЭН


Би бодлынхоо эзэн мөн үү? Мэдээж хүн болгон "Би бодлынхоо эзэн нь байлгүй
яадаг юм. Би л бодлоо боддог.” гэж хэлэх байх. Харин сайтар судалж, ажигласны
эцэст тийм биш гэдэг нь тодорхой болно. Бодол өөрөө урган гарч ирдэг. Жишээ нь
надад гадуур зугаалах бодол төрлөө гэж бодъё. Би гадуур зугаалах талаар бодно
доо гэж та шийдсэнээр тэр бодол гарч ирдэггүй. Гадуур зугаалах бодол, санаа
өөрөө л урган гарч ирдэг.

Бүр илүү сайн ажиглаваас бодол ихэвчлэн бусад бодлуудаар өдөөгддөг болохыг олж
мэднэ. Жишээ нь би цэцэг рүү харж байхад надад гэнэт түүн дээр очиж үнэрлэх
санаа төрж магад. Би ухамсартайгаар очиж цэцэг үнэрлэх тухай бодлыг бодоогүй.
Цэцэг олж харснаар очиж үнэрлэх талаар бодол автоматаар гарч ирсэн. Би тэр
бодлыг бодоогүй.

Миний сэтгэл санааны байдал бодолд маань бас нөлөөлдөг юм шиг. Жишээ нь намайг
хямарсан, сэтгэлээр унасан үед юмсын талаар сөрөг бодол илүү төрдөг. Сайхан
ааштай үед болохоор юмсын талаар эерэг бодол илүү төрдөг. Муухай ааштай байх
үед муухай, ууртай бодол орж ирээд л. Эдгээр нь өөрсдөө л урган гарч ирдэг. Яах
гэж би ухамсартайгаар ийм муу муухай юм бодохыг сонгох юм бэ? Тэрийг би
шийддэггүйд л учир нь байна. Хэрвээ би шийддэггүй юм бол бодлынхоо эзэн би байж
яаж чадах юм бэ?

Би бодлоо боддоггүйн бас нэг баримт нь би юм бодохоо байж, зогсож
чаддаггүй. "Ягаан зааны тухай битгий бод" гэвэл ягаан зааны тухай
бодол бодогдох нь гарцаагүй. Би бодлоо зогсоож чаддаггүй.

Дээрээс нь би яг хүссэн үедээ бодол бодож чаддаггүй. "Яг одоо нэг юм
бод" гэхэд хэсэг хугацаанд ямар ч бодол орж ирэхгүй байсны эцэст "Энэ
аяга цэнхэр" жишээний бодол орж ирнэ. Би "Энэ аяга цэнхэр" гэж
бодно гэж шийдээгүй. Тэр бодол өөрөө гарч ирэнгүүтээ өөрийгөө
"намайг" бодсон гээд итгүүлчихдэг. Би бодол бодож чаддаггүй.

Гэхдээ мэдээж би боддог шүү дээ. Аливаа нэгэн асуудлыг яаж шийддэг вэ? Асуудал
шийдэхдээ би бодож шийддэг үү? Нэг бодол нөгөө бодлынхоо эхлэлийг тавьж ар
араасаа цувардаг. Миний өөрийн ухамсарлаж бодохгүй байгаа бүхэл бүтэн цуваа
бодол явагдаж байдаг. Энэ цуваа бодол нь асуудлын шийдэл, хариунд таарах нь уу
үгүй юу гэж нэг нэгээрээ шалгагдаж явдаг үйл явц юм шиг байгаан. Хэрвээ энэ биш
бол дараачийх нь, биш бол дараачийх нь, дараачийх нь гэх мэт.

Тэгэхлээр би бодлынхоо эзэн биш юм байна. Гэвч би бодол байгаа гэдгийг мэдэж,
анзаараад байдаг. БОДЛОО АНЗААРААД БАЙГАА МӨРТЛӨӨ БОДДОГГҮЙ ТЭР ЮУ БАЙЖ БОЛОХ
УУ?"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж