оны өвөл ихэнх нутгаар цас бага орсон, ойрын өдрүүдэд дулаарч,
хуурайшилт ихтэй байгаагаас ой, хээрийн түймэр гарах эрсдэл ихэсч байна.
Хуурайшилт аюултай буюу нэн аюултай зэрэглэлд хүрч байгаа “Түймрийн
эрсдэл бүхий бүс нутаг”-т оршин сууж, байрлаж, түр хугацаагаар зорчиж
буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг ой, хээрийн түймрээс урьдчилан
сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.
Он гарсаар улсын
хэмжээнд нийт 34 удаагийн ой, хээрийн түймэр гарч урьдчилсан байдлаар
720 га ой, 98 мянган га хээр, нийт 99 мянган га талбай, 1 айлын гэр, 1
өвөлжөө шатсан байна.
Хаврын хуурайшилтын улиралд иргэн та түлсэн
гал, асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах,
түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх,
гэр, байшин, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийн эргэн тойронд
100-аас доошгүй метрийн өргөнтэй цурав татах, шороон зурвас гаргах,
түймрийн аюултай үед айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн
таглаа бүхий нүх, саванд хийж байхыг Нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газраас анхааруулж байна.