
Амралтын өдрүүдэд үргэлжилсэн цэвэрлэгээний хүрээнд 88 рейсээр хог ачиж, Дэнжийн мянга, Ханын материал орчмын суваг шуудууг цэвэрлэн Офицер, Кино үйлдвэр, Хөдөө аж ахуйн буудал,Төв шуудан, 10-р хороолол, Чингисийн талбайн хонхтой саадны мод, бут, сөөгний сийрэгжүүлэлт хэлбэржүүлэлт хийсэн байна. Мөн БЗД-ийн урд талын замд 45 ширхэг хайсыг шинээр суурилуулж, СХД-т тэмдэглэлт арчлалт хийн 32-оос 7 буудал хүртэл 450 хуучин хайс хашлаганд цацруулагч нааж, эвдэрхий хогийн савуудыг гагнаж заслаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.