“Эврика” эрдэм шинжилгээний хурал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.04.07-нд нийтлэгдсэн

“Эврика” эрдэм шинжилгээний хурал эхэллээ

Залуу багш, оюутны хүсэн хүлээдэг “Эврика” эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр эхэлжээ. Дээрх хуралд оролцохын тулд оюутан, залуус маань багагүй шалгуур давдаг. 21 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа “Эврика” эрдэм шинжилгээний бага хуралд нийт 107 бүтээл иржээ.  МЗХ-ны төв байранд өнөөдөр эхэлсэн  эдийн засаг, бизнесийн салбарын хуралдаанд 21 залуу багш, оюутны илтгэл тавигдаж байна. Техник технологи, мэдээллийн технологийн чиглэлийн илтгэлийг маргааш шалгаруулах бол нийгмийн ухааны салбар, хууль эрх зүйн чиглэлийн илтгэлийг дөрөвдүгээр сарын 9-нд, газар зүй геологи, экологи хөдөө аж ахуйн чиглэрээр дөрөвдүгээр сарын 10-нд, байгалийн ухаан /физик, математик, хими/, анагаах ухааны илтгэлүүд дөрөвдүгээр сарын 11-нд болох юм. Нэгдсэн хуралдаан дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Төрийн ордны их танхимд зохион байгуулагдах юм. Эврика эрдэм шинжилгээний бага хурал олон нийтэд нээлттэй байдаг онцлогтой. 

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж