Хятадын сааралт Монголд нөлөөлсөн гэв

Хуучирсан мэдээ: 2014.04.07-нд нийтлэгдсэн

Хятадын сааралт Монголд нөлөөлсөн гэв

Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн ахлах эдийн засагч Берт Хофман Зүүн Азийн бүсийн эдийн засгийн ээлжит тоймын сүүлийн үеийн тоон баримт болон шинжилгээн дээр үндэслэн Сингапур улсад сэтгүүлчдэд хандан маргааш товч мэдээлэл өгөх юм байна. Энэ үеэр манай сэтгүүлчид Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн газраас онлайнаар холбогдон Монголын эдийн засгийн өнөөгийн байдлыг хэрхэн дүгнэж байгаа, цаашдын төлөв, анхаарах асуудлын талаар асуулт тавьж, ярилцлага өрнүүлэх боломжтой аж. Тус тойм нь АНУ-ын засгийн газар мөнгөн урамшууллын хөтөлбөрийг бууруулах арга хэмжээний үр дагавар, хөгжиж буй зах зээлд анхаарал хандуулж байх үеэр хэвлэгдэн гарч байгаагаар ихээхэн онцлог юм. Энэ хугацаанд БНХАУ болон зарим орон бүтцийн шинэчлэлтийг эрчимтэй хийж байна. Энэхүү хүчин зүйлсүүд нь тухайн бүсийн хөгжилд хэрхэн нөлөөлөх вэ гэдэг нь ихээхэн сонирхолтой байгаа юм. Дашрамд сануулахад, саяхан Азийн хөгжлийн банкнаас хийсэн судалгаагаар Хятадын эдийн засгийн өсөлт саарсан нь Монголын эдийн засгийн өсөлтөд нөлөөлнө хэмээсэн билээ.

О.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж