
Бүлэг өнөөдөр таван асуудал хэлэлцэхээр төлөвлөснөөс эхний асуудлаа ч дуусгаж амжаагүй байгаа юм. Тодруулбал, Ерөнхий сайдын мэдээллийг сонсч буй. Мөн УИХ-ын даргын мэдээллийг сонсохоос гадна УИХ-ын 2014 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Уул уурхайн сайдын мэдээллийг сонсохоор төлөвлөсөн юм.
УИХ дахь МАН-ын бүлэг цайны завсарлагагүйгээр үргэлжлүүлэн хуралдсан хэвээр байна.
Харин УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн хуралдаан удахгүй эхлэх гэж байна. Тус бүлэг Төрийн ордны “В” танхимд хуралдах юм.
С.ЧИМЭГ