
АНУ-ын Калифорни муж улсад өнгөрсөн амралтын өдрөөр болсон “Deltopia” нэртэй гудамжны партины үеэр цугласан олны дунд үймээн зодоон гарч, цагдаагийн хүчээр байдлыг намжаасан байна. Оюутнуудын хаврыг угтсан партины үеэр зодоон гарч 44 хүн гэмтэж бэртэж, 100 гаруй хүн баривчлагдсан байна. Исла Виста хот дахь гудамжны шоунд 15 мянга гаруй залуус цугласан байжээ. Гэрчүүдийн яриагаар Калифорнийн их сургуулийн хууль сахиулахын ангийн нэг оюутан дүүрэн согтууруулах ундаа хийсэн цүнхээр толгой руугаа цохиулснаас үүдсэн хэрүүл, зодоон гарсан аж. Цагдаа нарыг хэргийн газарт очиход цугласан олон залуус лонх, чулуу, тоосго шидэлцэн танхайрч байжээ. Хууль сахиулахынхан үймээн, зодооныг зогсоохын тулд нулимс асгаруулагч ашиглан, залуусыг тараасан байна.