Барилдааныг амжилттай зохион байгуулав

Хуучирсан мэдээ: 2014.04.07-нд нийтлэгдсэн

Барилдааныг амжилттай зохион байгуулав

Сонгино хайрхан уулын хишиг барилдааныг Монос Групп-ээс амжилттай зохион байгууллаа

Сонгино Хайрхан уулын хишиг барилдаан 2014 оны 04 дүгээр сарын 06-ний өдөр амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү барилдаанд Монгол улсын аварга С.Мөнхбат, МУ-ын аварга Г.Эрхэмбаяр тэргүүтэй хүчит 256 бөх барилдлаа.

Монгол түмэн эрт дээр үеээс бөхөө дээдлэн, хүчтнүүдээ хүндлэн, уран  барилдааныг нь үзэж нүд баясган үеээс үед уламжлан хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсаар ирсэн билээ.

Үүний нэг илрэл бол Монголын томоохон Групп компани болох Монос Групп уламжлал болгон жил бүрийн 4-р сард Сонгино Хайрхан уулын хишиг барилдааныг Монголын үндэсний бөхийн холбоо, Сонгино Хайрхан Дүүрэгтэй хамтран зохион байгуулж үндэсний спорт, соёл уламжлал, зан заншилаа дээдлэж, дэмжсээр иржээ.

Энэ барилдааны үеэр Монос Фарм ХХК-ийн Салимон, Дентамон,  Монос Хүнс ХХК-ийн эрүүл мэндийн цуврал цай Энхжин брэнд, Витаминт үрэлний цуврал, Монос Косметик ХХК-ийн эрчүүдэд зориулсан Биомакс брэнд, Монос Фарм Трэйд ХХК дэлхийн шилдэг эмийн пүүсүүдийн бүтээгдэхүүн зэрэг өөрсдийн үйлдвэрлэж, худалдаалдаг бүтээгдэхүүнээ танилцуулан иргэддээ 10-20 хувийн хямдралтай үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа.


Монос Групп нь 1990 онд Монголын эрүүл мэндийн салбарын  анхны хувийн хэвшлийн байгууллага болон үүсгэн байгуулагдсан эрүүл мэндийн салбарын тэргүүлэгч компани юм. Эм, гоо сайхан, эрүүл мэндийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, импорт, экспорт, бөөний болон жижиглэнгийн худалдаа, судалгаа шинжилгээ, боловсрол, хөрөнгө оруулалт санхүүгийн салбарыг хамарсан үйл ажиллагааг явуулж байна.

Өдийг хүртэлх түүхэндээ Монгол улсын эрүүл мэндийн салбарт анхны гэсэн тодотгол бүхий  бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэн ажилласаар байна. Жишээ дурдвал: Монголын анхны эмийн сан, анхны өөрөө өөртөө үйлчлэх фармаркет, анхны ахмадын эмийн сан, анхны эмийн сан дахь эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг оношлогоо зэрэг үйлчилгээнүүдийг нэвтрүүлсэн байна.

Энэ удаагийн Сонгино Хайрхан уулын хишиг барилдааны шөвгийн дөрөвт  МУ-ын аварга Г.Эрхэмбаяр, МУ-ын аварга С.Мөнхбат, МУ-ын харцага Т.Өсөх-Ирээдүй, МУ-ын начин  Р.Пүрэвдагва нар үлдэж Архангай аймгийн харьяат улсын начин Рэнцэнбямбын Пүрэвдагва 8 даван түрүүлж, МУ-ын харцага Т.Өсөх-Ирээдүй 7 давж үзүүрлэллээ.

Ийнхүү Монос Группээс зохион байгуулсан Сонгинохайрхан уулын хишиг барилдаан амжилттай зохион байгуулагдаж нэгэн өдрийг Монголын ард түмэн Монгол хүчтнүүдийнхээ эн тэнцүүхэн өрсөлдөөнийг бахдан, сэтгэл дүүрэн өнгөрүүллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж