&#34Лайк&#34 караокены хашаанаас цогцос олджээ

Хуучирсан мэдээ: 2014.04.07-нд нийтлэгдсэн

&#34Лайк&#34 караокены хашаанаас цогцос олджээ

Чингэлтэй дүүргийн II хороонд байрлах "Лайк" караокены хашаанаас модноос дүүжлэгдэн амиа алдсан хүний цогцос олджээ. Онцгой байдлын газрын Аврах, шуурхай салбарын тасгийн алба хаагчид нэр, хаяг нь тодорхойгүй 40 орчим насны эрэгтэй хүн гинжээр боомилсон байдалтай амь насаа алдсан байсныг олж, дүүргийн цагдаагийн хэлтэст хэргийг шилжүүлжээ.

Талийгаачийн хэн болох, үхлийн шалтгааныг цагдаагийн байгууллага шалган тогтоох юм.

Дашрамд, "Лайк" караокены байранд өмнө Улсын тэргүүний II цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байсан юм. Гэвч "Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо"-ныхон цэцэрлэгийн байрыг тус караокены эздэд түрээслэсэн байсан аж.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж