Ардчилсан намын бүлэг завсарлав

Хуучирсан мэдээ: 2014.04.07-нд нийтлэгдсэн

Ардчилсан намын бүлэг завсарлав

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдсан бөгөөд одоо завсарлаад байна. Хуралдаанаар нийт таван асуудал хэлэлцэхээр төлөвлөснөөс дөнгөж эхний мэдээллийг сонсчээ. Тодруулбал, Ерөнхий сайд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн юм байна. Энэ нь Засгийн газраас хийж хэрэгжүүлсэн ажлуудтай холбоотой аж. Бүлэг үдээс хойш 14.00 цагаас үргэлжлүүлж хуралдана. Тэр үед Ерөнхий сайдыг намын бүлгийн гишүүд нь “байцаах” тухай мэдээлэл байна. Эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа тул энэ талын асуудал үдээс хойшхи хуралдаанаар голлох аж. Бүлгийн хуралдаан хаалттай болсон юм.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан ийн завсарлаад байгаа бол сөрөг хүчин болох УИХ дахь МАН-ын бүлэг үргэлжлүүлэн хуралдаж байна. Хамгийн түрүүнд тус бүлэг Үндэсний аудитын газрын мэдээллийг сонсчээ. УИХ 2014 оны төсвийг батлах үеэрээ 243 обьектын хөрөнгө оруулалтыг царцаасан юм. Царцаагдсан обьект бүр дээр Үндэсний аудитын газар шалгалт хийж, 180 орчмынх нь хөрөнгийг төсвийн тодотголд суулгаж өгөх бүрэн боломжтой хэмээн дүгнэсэн. Эл асуудлаа өмнө нь УИХ-ын Төсвийн байнгын хороонд танилцуулсан. Харин өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэгт танилцуулаад байна.

УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл бүлгийн хувьд 15.00 цагаас ээлжит хуралдаанаа хийнэ. Уг хуралдаанаар Оюутолгойн асуудлыг хэлэлцэх юм.


Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж