
Руандад 1994 онд үндэстэн хооронд мөргөлдөөн гарснаас 100 өдрийн дотор 800 мянган хүн амийг хөнөөсөн хомроглон устгал болсон юм. Хохирогчдын ихэнхи нь худугийн хэт даврагчдын гарт амь үрэгдсэн тутси үндэстэн байжээ. Энэ хэрэг Руандад 1994 оны дөрөвдүгээр сарын 6-нд худу үндэсний Ерөнхийлөгч Жювеналь Хабиариманагийн сууж явсан онгоц суманд өртөж, нийслэлд сүйрсний дараа эхэлсэн аж.
Үүний зэрэгцээ 2008 онд Руандагийн хомроглон устгалтай холбоотойгоор тус улсын мөрдөн шалгах хорооноос Францын цэргүүд худугийн зэвсэгт босогчдыг дасгалжуулж, геноцидэд бэлтгэсэн хэмээн мэдэгдсэн нь хоёр орны харилцаанд үл ойлголцол үүсгэсэн байна. Үүний хариуд Парисын эрх баригчид НҮБ-ын мандаттай Францын энхийг сахиулах хүчин энгийн иргэдийг хамгаалахад тусласан гэж мэдэгджээ.