Дараагаар нь намын анхны дарга Э.Бат-үүл “Ардчилсан нам нь улсын түүхэнд тэмдэглэгдэх үйл хэргийг хийсэн нам. 1990 оноос өмнө нэр төдий л тусгаар тогтнол байсан. Үүнийг хүртэл манай улсын хэрэг явдлыг гаднаас. Бүр хэнийг улс орныг удирдах вэ гэдгийг Москвад шийддэг байсан” гэсэн бөгөөд тухайн үеийн захиргаадлын үеийн талаарх дурсамжаа мөн ирсэн залууст хуваалцан “Наад захын жишээ л гэхэд, намайг зургадугаар ангид байхад өргөн өмд өмсч, үсээ урт ургуулсан гээд эргүүлийн цагдаа барьж аваачиж үсийг минь хайчилж, өмдийг минь цуу татаж байлаа. Яг өнөөдрийн Кимийн үсний засалтын стандарт тогтоож өгсөн байдаг байв” гэсэн байна.
Өнөөдрийн гишүүнчлэлийн арга хэмжээнд оролцож, намд элсэж буй гишүүд нь намын demparty.mn цахим хаягаар бүртгүүлсэн аж.