Санамж бичигт Калифорнийн Барын холбоо нь Монголын Хуульчдын холбоонд Барын нэгдсэн үйл ажиллагаа, зохион байгуулалтыг боловсронгуй болгохтой холбоотой асуудлаар зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр тусгажээ. Мөн сургагч багш нарыг Монголд урьж ажиллуулах, Монголын Хуульчдын холбооны чиг үүргийн хороо, нэгжийн ажилтнууд АНУ-д тодорхой хугацаагаар туршлага судлах сургалтад хамруулах зэрэг ажлыг зохион байгуулахаар заасан байна.
Калифорни мужийн Барын холбооныхон энэ удаагийн айлчлалын хүрээнд Хуульчдын холбоотой хамтран “Хуульчийн мэргэжлийн хариуцлагын тогтолцоо” сэдэвт хэлэлцүүлэг, сургалтыг УЕПГ-ын Сургалт судалгааны төвд зохион байгуулах бөгөөд сургалт хоёр өдөр үргэлжилж, Калифорнийн Барын холбооны гишүүн Ховард Миллер, Томас Лэйтон нар хуульчийн мэргэжлийн ёс зүйн чиглэлээр илтгэл тавих ажээ.