Сургуулийн захирлууд солигдон ажиллана

Хуучирсан мэдээ: 2014.04.07-нд нийтлэгдсэн

Сургуулийн захирлууд солигдон ажиллана

Боловсрол, шинжлэх ухааны яам, Нийслэлийн боловсролын газар хамтран хэрэгжүүлж буй “Сургуулийн менежментийн туршлага солилцох” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн зарим сургуулийн удирдах ажилтнууд хоорондоо солигдон ажиллахаар боллоо. Эхний ээлжинд 14 сургуулийн захирал маргаашнаас дөрөвдүгээр сарын 17-ныг хүртэл өөр хоорондоо солигдон ажиллах юм. Энэ ажлын эхлэл болгож өнөөдөр “Багшийн хөгжлийн ордон”-д 14 сургуулийн захирал хүрэлцэн ирж, хийх ажлын төлөвлөгөө болон түлхүүрээ солилцлоо.

Нийслэлд одоогоор төрийн өмчийн 114, хувийн 89, нийт 203 ерөнхий боловсролын сургууль байдаг бөгөөд сургууль бүр өөрийн онцлогтой. Сургуулийн захирлууд солигдон ажиллах нь өөрийн сургуулийн онцлог, сайн туршлагыг хуваалцах, удирдах ажилтны ур чадварыг сайжруулах, сургалтын орчинд тулгарч буй алдаа, оноог шүүн тунгаах, засах давуу талтай болохыг Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана хэлсэн юм.

Б.МИШЭЭЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж