Давхар эрүүгээ арилгая

Хуучирсан мэдээ: 2014.04.07-нд нийтлэгдсэн

Давхар эрүүгээ арилгая

Таргалалт явагдаж байгааг илтгэдэг нэг зүйл бол давхар эрүү юм. Биеийн бусад
хэсгийн таргалалтыг хувцасны цаана нууж болох  ч давхар эрүүг нуухад тун
хэцүү бөгөөд энэ нь таны нүүрний хэлбэрийг өөрчилж, гоо сайханд  тань
халддаг.  Иймд та давхар эрүүг гарсны дараа бус гарахаас өмнө урьдчилан
сэргийлэхийн тулд тосон иллэг хийж, аль болох өндөр дэрнээс татгалзаж цэх
унтахыг хичээх хэрэгтэй.

Хэрэв та давхар эрүүтэй бол дараах дасгалыг хийгээрэй

1.    Толгойгоо гэдийлгэн алгуурхан эрүүгээ өргөж,
хүзүүнийхээ булчинг чангална /10 секунтээр, 5-6 удаа хийнэ/

2.    Доод уруулаа шүдээ харагдтал доош сунгаж
хүзүүний булчин чангална  /10 секунтээр, 5-6 удаа хийнэ/

3.    Гараа зангидан эрүүнийхээ доор барин тулан
амаа ангайх гэж оролд  /5-6 удаа хийнэ/.

Ж.
Марал

 Эх сурвалж: www.emegteichuud.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж