Тэгвэл энэ байдлыг халах Монголын анхны цагаан будааны үйлдвэр үүдээ нээлээ.
"Техник импорт" компанийнхан Японы компанитай хамтран "MJ Partners" хэмээх компанийг байгуулж, цагаан будааг үйлдвэрлэж эхэллээ.
"MJ Partners" компанийнхан "Sun rise" буюу "Нарны будаа" хэмээх цагаан будааг үйлдвэрлэн, Монголын хэрэглэгчдэд хүргэж эхэлж байна. Энэхүү шинэ үйлдвэр, шинэ бүтээгдэхүүний талаар цөөн зүйл тодрууллаа.
-Шинэ үйлдвэрээ нээж байгаад баяр хүргэе. Үйлдвэрийнхээ талаар товчхон танилцуулна уу?
-Бид Япон улсын "Нийгата ноошо" компанитай хамтран цагаан будааны үйлдвэрийг нээж байгаа юм. Энэ бол их ажлын эхлэл. Цаашид Монгол Улсдаа цагаан будааг нутагшуулах талаар их том төслийг хэрэгжүүлэх гээд ажлаа эхэлж байна.
-Цагаан будааг хэрхэн үйлдвэрлэж байна вэ. Түүхий эдийг нь хаанаас авч байгаа вэ?
-Түүхий эдийг оруулж ирээд энд цайруулж байгаа. Тодруулбал, цагаан будааг тариа хэлбэрээр оруулж ирээд манай компани эцсийн бүтээгдэхүүн болгон хэрэглэгчдийн гарт хүргэж байгаа гэсэн үг. Ингээд монголчууд шинэ цагаан будаа хэрэглэхэд бэлэн боллоо. Энэ бол амт, чанар сайтай будаа байх болно.
-Японы цагаан будааг сонгосон нь цаанаа учиртай байх?
-Япон бол дэлхийд цагаан будаагаараа алдартай газар. Япон цагаан будаа амт, чанараараа дэлхийд тэргүүлдэг. Бид Япон улсад хамгийн алдартай, амттай Игота мужийн цагаан будааг оруулж ирж боловсруулж байна.
-Монголчууд голдуу урд хөршөөс экспортлосон будааг хүнсэндээ хэрэглэдэг. Тэгвэл танай компанийн шинэхэн будаа чанар, үнийн хувьд өөрчлөлт авч ирэх үү?
-Үнийн өөрчлөлтийн хувьд сайн хэлж мэдэхгүй байна. Чанар болоод органик хүнс гэдэг талаасаа нэлээд дэвшлийг авч ирнэ.
-Та бүхний Монголд оруулж ирж буй цагаан будааны түүхий эд болох тарианы чанар, онцлогийг сонирхож байна?
-Манай компани тариалсан будааг хурааж авах ажлыг гүйцэтгэдэг. Япон будааны гол онцлог нь үнэр байдаг. Япон будаанаас их гоё үнэр үнэртдэг. Дээрээс нь идэж байх явцад цаанаасаа чихэрлэг амт амтагддаг. Мөн их цардууллаг.
-Хүний эрүүл мэндэд ямар ашиг тустай вэ?
-Эрүүл мэнд талаасаа гэвэл нэлээд нарийн зүйл ярьж болох ч гэсэн бидний оруулж ирж байгаа будааг тариалж буй тариаланч ямар бордоо хэрэглэж, хэрхэн тариалж байна вэ гэдэг нь тодорхой байдаг. Энэ үүднээсээ бид баталгаатай гэж хэлж чадна.
-Япон хүмүүс урт насалдгийн нууц нь цагаан будаа гэсэн яриа байдаг. Энэ үнэний хувьтай болов уу?
-Япончууд хүнсний хувьд маш хатуу дэг баримталдаг хүмүүс. Тийм учраас дан ганц цагаан будаа гэлтгүй хүнсэндээ эрүүл бүтээгдэхүүн хэрэглэхийг эрхэмлэдэг. Будааны хувьд бид чанарын өндөр төвшинд тариалдаг.
Японы Нийгата мужаас авч ирсэн тариагаар цагаан будаа хийхээр үйлдвэрийн шатанд шилжиж байна.
Үйлдвэрлэлийн шатыг дамжиж бэлэн болсон цагаан будаа савлагдан гарч ирж байна.
Хэрэглэгчдийн гарт хүрэхэд бэлэн болсон "Нарны будаа" хэмээх цагаан будаа /1 кг-аар савласан/
Цагаан будааны түүхий эд болох тариаг Японоос оруулж иржээ.
Тариа нь хэний тарьсан, ямар сорт болох нь тодорхой байдаг.
Агшааж идэхэд бэлэн болсон "Нарны будаа" хэмээх Монголд үйлдвэрлэсэн цагаан будаа
Монголын анхны цагаан будааны үйлдвэрийн байр.