Жиргээчид маань өнгөрөгч амралтын өдрөөр бага насаа дурсаж өнгөрөөлөө.
Бүгдээрээ “би багадаа” хэмээн хэрхэн мөрөөдөж, амьдарч, юу бодож байсан
талаараа хуучиллаа. Энэхүү дурсамж сөхсөн ярианд УИХ-ын гишүүн С.Бямбацогт
багадаа үсээ
урт ургуулахын хүслэн болсон хүүхэд байсан тухайгаа,
Ардчилсан намын нарийн бичгийн дарга Д.Анхбаяр
долоон настайдаа 20 метр
газар 70 кг-ын ууттай гурил өнхрүүлэн хүргэж 1 кг 24-ийн чихрээр шагнуулж байсан тухайгаа хуваалцав. Ингээд ар араасаа “би
багадаа” дурсамжууд хөвөрсөөр байв.
Би багадаа: өөрийн дураараа шуудангийн
хайрцагны дугаар номер 247 -д гэж бичдэг байж билээ.
Би багадаа:
Москва радиогийн орос найзууд даа захидал бичиж шуудан орж хариу хулээн өнждөг байлаа
Би багадаа: Шинэ хувцас өмсөөд
ангидаа орохоос
ичдэг байж билээ.
Гутлаа албаар халтар болгоод л.
Би багадаа: Ширээн доороо дэлгуур
хийгээд еерее зараад өөрөө худалдаж аваад л өдөржин дэлгуур болж толгодог байсан.
Би багадаа: Том
болоод дүрэмт хувцасны дизайнер болно доо гэж боддог байсан. Даанч даргын
хүүхэд миний оронд сургалтанд яваад өгсөн дөө
Би багадаа: Нэг удаа ээжийг
"Гэрээ цэвэрлэчихээд гарч тоглоорой" гэхэд нь бүх хувцас, аяга халбага,
хөнжил гудсаа 1 шкафанд чихчихэж билээ
Би багадаа:
"Аргалт уулын анчин Жура"-гийн улаан фээээн байлаа
Би багадаа: Печенийг дандаа захаас нь
дугуйруулж мэрж иддэг байсан.
Би багадаа: Орос vлгэр уншаад тэнэг
Иван шиг пийшин дээр хэвтээд тосгоноор нэг явах юмсан
гэж мөрөөддөг
байлаа.
Би багадаа: Аавын
өмдний халааснаас 1000 төгрөг хулгайлж билээ.
Би Багадаа: Ургацын далай гэж тоглоод 5
кг гурилыг хивсэн дээр цацаж явлаа. Тариагаа тариад усалсан гэж байгаа.
Би багадаа: Цэцэрлэгийхээ
охинд үхтлээ дурлаад, зуны амралтаар гэрийг нь хайж олно гэж гараад өөрөө төөрч
байлаа.
Би багадаа: Хүүхэд хаанаас гардаг
болохыг ангиасаа ганцаараа мэддэг байлаа
Би багадаа:
Буратиногийн адал явдлыг уншаад Карабас Барабасыг vзэн ядаж ногоо арилгадаг
хутгаар зургий нь баахан хутгалсан
Би багадаа: Шуудрийн ус цуглуулах гэж
хэд хэд оролдож билээ. Аяганы ёроол
дөнгөж хурэхэд нар гарчихдагсан.
Би багадаа: Ганцхан ээжийн минь мээм л
гоё гэж ёстой том андуурдаг байсан байна лээ
Би багадаа: Дүүгийнхээ
төмрөнд наалдсан хэлэн дээр шээж салгаж байлаа.
Би багадаа: Радио
оролдоод хар гаригийн гаруудтай холбогдож байна гэж боддог байлаа.
Би багадаа: Юмыг яаж мэдэх вэ
гээд идсэн алимныхаа үрийг газар булж л явлаа.
Цахим болжмор