Дэлхийн хүн төрөлхтний спорт хэмээн нэрлэгддэг хөлбөмбөгийн спортын хамгийн том үйл явдал болох ХБДАШТ 1930 оноос эхлэн дайны улмаас 1942, 1946 онуудыг алгасч дөрвөн жил тутам зохиогдсоор ирсэн. Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооноос зохион байгуулдаг уг тэмцээн зохион байгуулагдах бүртээ дэлхий нийтийг донсолгон, дуулиантай болж өнгөрдөг билээ. Одоогийн аварга нь 2010 оны тэмцээнд түрүүлсэн Испанийн шигшээ баг юм. Бүтэн сарын туршид үргэлжилж, дэлхийг тэр аяар нь хөлбөмбөгөөр амьсгалуулж чаддаг ХБДАШТ нь дэлхийн хамгийн их үзэгчтэй спортын арга хэмжээ бөгөөд 32 баг оролцон, аваргын төлөө өрсөлддөг. Тэгвэл энэ жил буюу 2014 оны 6-р сард ээлжит дуурианаа тарихаар Бразил улсын нийслэл Рио Де Жанейро хотноо “FIFA World Cup – 2014” буюу 20 дахь удаагийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдах тов гараад байгаа юм.
Дэлхий даяар 6 тэрбум хүсэн хүлээж, шимтэн үздэг тус тэмцээнийг дэргэдээс нь биш ч эх орондоо телевиз, мобайл, интернэтээр хүлээн авах боломжийг ETV телевиз болон АПУ компани, Боргио брэнд хамтран Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудад нээж өгөх зорилгоор тэмцээнийг онцгой эрхтэй, шууд дамжуулахаар болсон бөгөөд хамтын ажиллагааны эхлэл болгон АПУ компанийн Борлуулалт Маркетинг хариуцсан захирал Г.Баярхүү, “ETV” телевизийн ерөнхий захирал Ц.Энхбат нар өнөөдөр хамтран ажиллагааны гэрээг үзэглэлээ.
Хөлбөмбөгийн спорт манай улсад өөрийн гэсэн орон зайг эзлэн, хөгжлийнхөө түвшинд явж байгаа бөгөөд АПУ компанийн зүгээс эх орондоо багийн спортыг хөгжүүлэх, тэр дундаа хөлбөмбөгийн спортын хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулах, залуу үеийг тус спортод дур сонирхолтой болгох зорилгоор МХБХ-той 9 дэх жилдээ хамтран ажиллаж байгаа ба “Үндэсний Нийслэл Лиг”, “Боргио CUP” болон “Супер цом” зэрэг томоохон тэмцээнүүдийг уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Цаашид ч хөлбөмбөгийн спортыг Монголдоо хөгжүүлэн үндэсний хэмжээний спорт болгох чиглэлд дэмжин ажиллаж, өөрийн хувь нэмрээ оруулсаар байх болно…Ингээд ДАШТ-ний нээлтээр FAN ZONE-д уулзацгаах л үлдлээ.