
Өмнөд Солонгосын эргийн хамгааллын албаны ажилтнууд ачааны живсэн хөлөг онгоцноос гурван усан цэргийг аварсан байна. Мөн тэд багийн хоёр гишүүний цогцсыг олсон ба үлдсэн 11 усан цэрэг сураггүй болжээ.
Өмнөд Солонгосын Йосу боомтоос 130 км-ийн зайтай олон улсын усанд хэрэг явдал гарчээ. Монголын тугийн дор явж байсан хөлөг онгоц аюулын дохио өгсөн ба живсэн шалтгаан нь тодорхойгүй. 4300 тоннын усан эзэлхүүнтэй хөлөг онгоц Хятадаас төмрийн хүдрийг Хойд Солонгосын Чхонжин боомтод хүргэж явжээ.
Аврах ажиллагаанд Өмнөд Солонгосын 13 хөлөг онгоц, зургаан нисэх техник оролцжээ. Цаг агаар, хүчтэй салхи ослын шалтгаан болсон байж магадгүй.
Аврагдсан хүмүүс Хойд Солонгосынх гэдгийг шууд мэдээлсэнгүй. Ийм нөхцөлд өмнөдийнхөн аврагдагсдыг шууд л нутагт нь буцаадаг байв.