Финляндын ерөнхий сайд ажлаа өгнө

Хуучирсан мэдээ: 2014.04.06-нд нийтлэгдсэн

Финляндын ерөнхий сайд ажлаа өгнө

Юрки Катайнен.
Фото: Jussi Nukari / Reuters

Финляндийн ерөнхий сайд Юрки Катайнен энэ зун албан тушаалаа өгч, зургадугаар сард болох Эвслийн намын даргын сонгуульд өрсөлдөхгүй гэж мэдэгдсэн нь ерөнхий сайдын тушаалаас татгалзсан хэрэг юм. Катайнен энэ тухайгаа бямба гаригт хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.

Юрки Катайнен нь барууны төвийн Эвслийн намыг 10 жил толгойлж байна. 2011 онд нам нь сонгуульд ялсны дараа тэр Ерөнхий сайдаар томилогджээ. Эвсэлд нь социал демократууд, ногоонтнууд ба Зүүний хүчний холбоо, Шведын ардын нам, Христийн ардчилсан нам багтдаг юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж