Иргэний нийгмийн 80 байгууллагын гишүүд жагсана

Хуучирсан мэдээ: 2014.04.06-нд нийтлэгдсэн

Иргэний нийгмийн 80 байгууллагын гишүүд жагсана

Монголын иргэний нийгмийн 80 байгууллагын гишүүд, төлөөлөгчид УИХ-ын хаврын ээлжит чуулган эхлэхтэй холбоотойгоор УИХ-ын гишүүдэд хэд хэдэн шаардлага тавьж, маргааш буюу энэ сарын 7-нд Сүхбаатарын талбайд жагсахаар болжээ. “Шударга иргэдийн фронт”-ийн тэргүүн Г.Арслан “Иргэний нийгмийн хөдөлгөөн, байгууллагууд хуралдаж нийгмийн амьдрал үнэхээр болохгүй байгаа учраас үгээ, үзэл бодлоо саарал ордонд суугаа нөхдөд хэлэх шаардлагатай гэж үзсэн. Жагсаал, цуглаанд иргэний нийгмийн 80-аад байгууллага оролцоно. Ингэж жагсахад хаврын синдром хамаагүй гадаа дулаарч байгаа  учраас жагсч байгаа юм шүү” гэж мэдээлж байна.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж