Анхдугаар олимпийн наадамд Австрали, Австри, АНУ, Болгар, Герман, Грек, Дани, Их Британи, Унгар, Франц, Чили, Швейцари, Швед зэрэг 13 орны 311 тамирчин, есөн спортын 44 төрөл, зайд 132 медалийн төлөө өрсөлдөж байжээ. Зөвхөн эрчүүдийн дунд зохиогдсон олимпийн наадам гимнастик, хөнгөн атлетик, сонгомол бөх, дугуй, буудлага, усанд сэлэлт, теннис, хүндийн өргөлт, туялзуур жадны спортын төрлүүд багтаж байсан бөгөөд наадмын хамгийн олон медалийг Грекийн тамирчид хүртэж, түүхэн олимпод тэргүүлсэн билээ.
ОУОХ, НҮБ-аас хамтран зарласан Спортын олон улсын өдрийг Монголд анх удаа спортын төрийн болон төрийн бус байгууллага, спортын халуун ам бүлийн дэмжлэгтэйгээр тэмдэглэж байна.
"Спорт-хөгжил-энхтайван” уриаг дээдэлсэн баярын өдөрт зориулж Монголын спортын бүхий л салбарынхан МҮЭСТО-д цуглан, спорт, олимпизмын үзэл санаа, ач холбогдол, хөгжлийг тодорхойлсон илтгэл хэлэлцүүлэг явуулж байна.
Түүнчлэн "Спорт-хөгжил-энхтайван” спортын олон улсын өдөрт зориулж эссэ, зохион бичлэг, зургийн уралдааныг хүүхэд, залуусын дунд зарлаад байгаа. Таны хүүхдүүд зурах, бичих авьяастай бол энэхүү уралдаанд оролцуулаарай. Уралдаанд оролцогчдын бүтээлийг дөрөвдүгээр сарын 4-нд багтаан хүлээж авахаар өмнө нь зарлаад байсан ч уралдааны хугацааг сунгахаар болж, ССАЖЯамны Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 17:00 цаг хүртэл бүтээл хүлээн авах болсныг дахин сануулъя.
зориулсан ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал, хатагтай Ирина Боковагийн илгээлтийг хүргэж байна.
Хүмүүний
нэр төрийг өндөрт өргөн нийгмийг нэгэн бүхэл болгон хүчирхэгжүүлж чадах
хүний илэрхийллийн салшгүй нэгэн хэлбэр бол спорт билээ. Тиймээс
энхтайвныг бүтээх, тогтвортой хөгжлийн суурийг тавих ЮНЕСКО-гийн үйл
ажиллагаанд спорт маш чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн.
Хөгжил,
Энхтайваны төлөөх олон улсын спортын анхны өдөр буюу өнөөдөр өөр өөр
соёл иргэншилтэй хүмүүсийг хамтын үнэ цэнэд хүргэдэг спортын хүчийг
магтан дуулж, эрүүл энх амьдрал, бат бөх нийгэмд спорт хичнээн чухал
болохыг харуулан тугаа мандуулж, жендэрийн эрх тэгш байдлыг ханган
залуучуудыг хүчирхэгжүүлж байдаг спортын гол үүргийг онцлон
тэмдэглэцгээе.
ХБНГУ-ын Берлин хотноо өнгөрсөн 05-р сард
ЮНЕСКО-гоос зохион байгуулсан Спортын сайд нарын олон улсын 5 дугаар
бага хурлаас гаргасан илгээлтэд эрх тэгш, шударга байдлын үндсэн дээр
тэгш бус байдлыг даван туулах, ялгаварлан гадуурхахын бүхий л хэлбэрээс
ангижрахын тулд өнөөдрийн нийгэмд шаардлагатай байгаа ур чадвар, үнэ
цэнийг зааж сургах өндөрлөг, нийгмийг нэгтгэгч хүч хэмээн спортыг онцлон
тэмдэглэсэн байдаг.
Спорт өнөө үед улам түгээмэл, мэдээллийн
хэрэгслээр илүүтэйгээр цацагддаг болсон хэдий ч аливаа нийгмийг
энхтайван, тогтвортой хөгжлийн суурь болгон спортыг дээд хэмжээнд
ашиглахад бид дэмжих хэрэгтэй. Үүний тулд бүх нийтэд спорт, биеийн
тамирын боловсрол олгох нөхцөлийг бүрдүүлэх үр нөлөөтөй бодлого,
хөтөлбөрийг Засгийн Газрууд ч гэсэн гарган хэрэгжүүлэх шаардлагатай юм.
ЮНЕСКО
нь спортын аугаа хүчийг дэлгэрүүлэх үүднээс боловсролын салбарт шинэлэг
санаа, санаачилга гаргах, улс орнуудын харилцан ойлголцлыг хөхүүлэн
дэмжих, жендэрийн тэгш байдлыг хангах, тусгаарлагдмал бүлэг хүмүүсийг
хамтын нэг талбайд гаргаж ирэх зэргээр өргөн хүрээг хамарч ажилладаг.
Эрэгтэй
эмэгтэй хүмүүсийн бүхий л сайн чанаруудыг спорт агуулдаг тул бүх
нийтийн сайхан ирээдүйг бий болгохын төлөө энэ хүчийг ашиглацгаая. Энэ
бол анх удаа тэмдэглэж буй Хөгжил, энхтайваны төлөөх олон улсын спортын
өдөрт зориулсан ЮНЕСКО-гийн илгээлт юм.