НАТО Косово дээгүүрх агаарын замыг нээжээ

Хуучирсан мэдээ: 2014.04.05-нд нийтлэгдсэн

НАТО Косово дээгүүрх агаарын замыг нээжээ

НАТО-гийн удирдлагууд Косово дээгүүрх агаарын замыг 15 жилийн дараа иргэний агаарын тээвэрт зориулж дахин нээжээ. Ингэснээр Балканы хойг дээгүүрх иргэний нислэг шулуун замаар зорчих боломжтой болсон байна. Косово дээгүүрх агаарын замыг нээсний дараа Унгар улс иргэний нислэгүүдэд агаарын хяналтаар хангахаар болсон байна. 1998-1999 онд өрнөсөн Косовогийн дайн дууссан ч тус улс дээгүүрх агаарын замыг нээгээгүй байсан тул иргэний нислэг тойруу замаар зорчдог байсан аж.

Косово нь 2008 онд Серби улсаас тусгаар тогтнолоо зарласан бөгөөд үүнийг дэлхийн 100 гаруй орон хүлээн зөвшөөрчээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж