
Ирэх даваа гаригт Ардчилсан намын гишүүд, дэмжигчид баярын өдрөө Монголын хүүхдийн ордонд тэмдэглэхээр болжээ. Уг арга хэмжээ 11.40 цагт зарлагдсан бөгөөд Ардчилсан намын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Нийслэлийн Ардчилсан намын дарга, хотын захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй тус намын удирдлагууд мөн оролцох юм байна.
Харин дээрх баярын арга хэмжээ болж өнгөрсний дараа буюу ирэх пүрэв гаригт МАН-ынхан Чингисийн талбайд жагсаал зохион байгуулахаар бэлтгэлээ хангаж эхэлжээ. Тус намын ерөнхий нарийн бичгийн даргын тайлбараар жагсаал нь сайд нарын давхар дээлийг тайлуулах зорилготой.
Г.ДАРЬ