Тэд уран бүтээлчдийн хөдөлгөөн эрсдэлтэй үзүүлбэрийг сэтгэл догдлон үзэж байгаа нь нүдэнд ил. Чадварлаг эгч ах нарынхаа авъяасыг дэмжин алга ташилтын нүргээнийг чамгүй сайн өгч байдаг шүү. Уран бүтээлчид ч үзүүлбэрүүдээ тун сайн гүйцэтгэж байлаа. Харахад амьтны арьс нөмөрсөн сүртэй гоёлтой уран бүтээлчид жаахан халууцсан байлаа. Бөрт чоно, Гоо марал хоёр мэт үзүүлбэр бүрт л нэг эрэгтэй нэг эмэгтэй гол жүжигчинтэй бөгөөд өөр боловч буга чоно хоёр байсан билээ.
Агаар дээр эргэлдэн, зарим нь нугарч, хамгаалалтгүй үзүүлбэрүүд нь тэднийг төдий чинээ өндөр эрсдэлд оруулж байгаа нь тодорхой. Уг нь бага байхдаа морьтой үзүүлбэр, бартай үзүүлбэр тэр битгий хэл баавгайтай үзүүлбэр зэрэг амьтдаар баялаг байдаг байсан цирк энэ удаад байсангүй. Эсвэл жаахандаа их үздэг байсан болоод ч тэр үү энэ хугацааны туршид циркийн урлаг хөгжихдөө амьтангүй болчихсон ч юм уу бүү мэд. Циркийн үзүүлбэрийн давуу тал нь тэр байлтай хүүхэд багачууд амьтадтай амьтан сургагч хэрхэн үзүүлбэр үзүүлж байгааг үзэх гэж л хүлээж байсан болов уу. Циркийн ажилтнаас энэ амьтад нь яасан юм бол гэж асуухад “мэдэхгүй байхгүй болчихсон” гэх хариулт өгсөн юм. Яагаад цирк амьтангүй болчихсон юм бол гэхэд хариулж чадахгүй байлаа. Хариулт ч өгч чадахгүй байгааг бодоход удирдлага нь тэдний амыг нь тагалчихсан мэт л сэтгэгдэл төрсөн. АСА цирк 2010 оноос амьтангүй болсон бөгөөд зарахыг нь зараад байхгүй болгосон гэх хариултыг өөр нэгэн ажилтан өгч байсан юм. Хачирхалтай циркийн амьтад хаачив.
Циркийн уран бүтээлчдийн цалин төрийн албан хаагчийн цалинтай бараг л дүйцдэг гэнэ. Сард тоглолт хийснээрээ шагнал урамшуулал болгон цалин авдагч тогтсон цалин авдаггүй. Хэчнээн тоглолт хийнэ түүгээрээ л цалинждаг аж. Хамгийн өндөр цалин нь 500 мянган төгрөг гэнэ. Харамсалтай нь цирк өөрөө хүнд урлаг, агаар дээр эргэлдэж хүнд төмөр өргөж, уран нугарах тийм ч амар биш шүү дээ. Тэд эдгээр үзүүлбэрүүдээ хийх бүртээ амь насаараа эрсдэл хүлээж байдаг нь лавтай. Гэвч тэдний энэ өндөр эрсдэлийг сард ердөө 500 мянган төгрөгөөр үнэлдэг нь харамсалтай. Тогтсон цалингүй учраас ядаж л зээл хийж амьдралаа залгуулах нь ч хэцүү болох биз ээ. Уран бүтээлчдээс асуухад “хэдийгээр цалин бага ч дуртай зүйлээ хийж байгаа учраас нээг их голдоггүй гэхдээ жаахан хэцүү байх тал бий” гэсэн хариултуудыг өгч байсан юм. Ингээд л бодоход жаахан харамсалтай циркчид найман настай зарим нь зургаан настайгаасаа л энэ урлагийн төлөө зүтгэж ирсэн. Гэвч тэдний энэ их хөдөлмөрийн шан ердөө л 500 мянга.
Хэдийгээр хэд хэдэн асуудал энэ байгууллагад эсвэл уран бүтээлчдэд байгаа ч өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 4-нд хийсэн тоглолт үнэхээр сонирхолтой байлаа. Хүүхдүүд ч тун ч баяртай байдаг шүү. Тус тоглолт дөрөвдүгээр сарын 4-6-ныг хүртэл тоглогдох юм.
Бага цалинтай, амьтангүй цирк гэхэд уран бүтээлчид мөн ч чадварлаг байлаа. Магадгүй аргаа барсандаа л амьтан шиг хувцас өмсгөлөөр гоёсон байж ч магад. Хэрвээ амьтад байсан бол уран бүтээлчид үс ноостой зузаан хувцасаар гангарч уран бүтээлээ хийхгүй л байсан болов уу. Хэрвээ амьтантай цирк байсан бол циркийн суудал дүүрэн хүүхэд, багачууд байх байсан болов уу.