Хотын дарга Чингэлтэйн иргэдтэй уулзана

Хуучирсан мэдээ: 2014.04.05-нд нийтлэгдсэн

Хотын дарга Чингэлтэйн иргэдтэй уулзана

Өнөөдөр амралтын өдөр боловч Улаанбаатар хотын хэмжээнд хэд, хэдэн арга хэмжээ болохоор төлөвлөгджээ. Тухайлбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл 12.00 цагт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны иргэдтэй уулзах юм байна. Уулзалт Нийслэлийн 117 дугаар сургуульд товлогджээ.

Хууль зүйн их, дээд сургуулиудын дунд жил бүр уламжлал болгон зохиодог “MOCK TRIAL” шүүхийн мэтгэлцээний тэмцээнийг энэ жилээс  Монголын Хуульчдын холбоо зохион байгуулж байгаа аж. Тус тэмцээний Иргэний хэргийн мэтгэлцээн өнөөдөр 10.30 цагт Улсын ерөнхий прокурорын Сургалт, судалгааны төвд болох аж. 

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн "Туяа иога" төв санаачлан нийслэлийн иргэдийг эрүүлжүүлж, хөдөлгөөний идэвхийг сайжруулах, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, идэвтхэй амьдралын хэв маягийг хэвшүүлэх зорилгоор аян эхлүүлж байгаа аж. Аяны хүрээнд дөрөвдүгээр сарын амралтын өдөр бүр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төв талбайд өглөөний 09.00 цагт "Нийтийн өглөөний дасгал" арга хэмжээ болж байх юм.

Г.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж