
гурван аймгаар гарсан малын гоц халдварт шүлхий өвчний идэвхжил намжаад
байгаа талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ. Одоогоор
Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан, Иххэт сум хорио цээрийн
байдалтай, үүнээс гадна тус аймгийн гурван сум, Хэнтийн нэг сум,
Сүхбаатар аймгийн зургаан суманд хорио цээрийг цуцалж, хязгаарлалтын
горимд шилжүүлсэн байна. Шүлхийн улмаас одоогийн байдлаар шүлхий туссан
3454 малыг устгасан бөгөөд энэ хугацаанд хоёр ээлжээр вакцин оруулж
ирсэн. Шүлхийн идэвхжил намжсан ч вакцинжуулалтыг үргэлжлүүлэх буюу энэ
долоо хоногтоо дуусгах ажээ.
Б.МИШЭЭЛ