Хуучирсан мэдээ: 2014.04.04-нд нийтлэгдсэн

2014.04.
02.  Хятад.  Цянсу гэх зүүн мужийн  Ганьгу (Ganggu) тосгоны шар тутрагын эргийн
дундуур урсах сувгаар завиар зугаалж яваа жуулчид. Жил бүр олон зуун хятад
жуулчид тийшээ очин  усан замын нугалаан
дунд хэрхэн тутарга цэцэглэж буйг харж сонирхон амардаг.


Хятад нь шар тутрагын үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг. Түүний үрээс гарган
авсан тосоор зуушийг  амтлах бөгөөд
ашигтай, амттай бодисоор наранцэцэг, оливийн тосноос дутахгүй. Түүнд байх
хөнгөн чанарын тослогын хүчил нь холестерины төвшинг буулгахаас гадна
организмын өөх тосны солилцоог сайнаар зохицуулна.

Tосыг нь шахсан
энэ ургамалын шаараар мал тэжээдэг. Рапс нь бал агуулдаг ба нэг га газраас
зөгийнүүд 90 кг хүртэл бал цуглуулдаг. Мөн түүний тосыг даавуу, арьс шир,
металлургийн аж үйлдвэрт ашигладаг. Дээр нь түүнээс сайн чанарын био түлш
бэлтгэдэг. Фото: Zhou Haijun /
Xinhua / Corbis / All Over Press

 Бэлтгэсэн
Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж