Хөдөөд 16571 залуус ажилгүй байна

Хуучирсан мэдээ: 2014.04.04-нд нийтлэгдсэн

Хөдөөд 16571 залуус ажилгүй байна

“Ажилтай, орлоготой монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд МЗХ-оос санаачлан хөдөө орон нутагт ажил хөдөлмөр эрхлээгүй, ажиллах сонирхолтой, ажил хайж буй залуусыг бүртгэжээ. Нийт 245 сумыг хамарсан эл судалгаанд үндэслэн залуучуудын хөдөлмөрийн бригадыг зохион байгуулах нь зүйтэй гэж тус байгууллагынхан үзэж буй юм. Одоогийн байдлаар хөдөө орон нутгаас бүтээн байгуулалтын ажилд оролцох боломжтой 163 залуучуудын бригад байгуулагдаад байгаа гэнэ. Зарим аймаг сумд ажилгүй залуусыг бүртгэх ажилд хойрго хандаж байгаагийн  нэг нь Говь-Алтай аж. Тус аймгийн нэг ч сум мэдээ, мэдээлэл өгөөгүй байгаа гэнэ.

Д.ЦЭЦ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж