Конгрессийн номын санд монгол ном хүргэжээ

Хуучирсан мэдээ: 2014.04.04-нд нийтлэгдсэн

Конгрессийн номын санд монгол ном хүргэжээ

Монголын залуучуудын байгууллагын түүхийг өгүүлсэн дөрвөн боть номыг АНУ-ын Вашингтон хот дахь дэлхийн хамгийн алдартай номын өргөө болох Конгрессийн номын санд хадгаллаа. Мөн 2012 онд Монголын залуучуудын байгууллагын 90 жилийн ойд зориулан гаргасан “Үлдэх мөртэй залуу нас” гэрэл зургийн цомгийг гардуулж байсан юм.Монголын залуучуудыг дэлхийн номын өргөөнд үлдэх мөртэй болгох өгсөн хүн нь тус байгууллагын  ахмад ажилтан О.Батсайхан ажээ.

АНУ-ын Конгрессийн ном нь эхэн үедээ тус санд орох иргэдийн тоог  хязгаарлаж, зөвхөн АНУ-ын ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, Сенатын танхимийн гишүүд, Төлөөлөгчдийн танхимийн гишүүд л нэвтрэх эрхтэй байжээ. Тиймээс ч Конгрессийн номын сан гэж нэрлэгдэх болжээ. 1814 онд иргэний дайныүед  Конгрессийн номын сан бүхэлдээ шатсан  бөгөөд үүний дараагаас  АНУ-ын нутаг дэвсгэр дээр хэвлэгдсэн ямар ч номноос заавал нэг ширхэгийг Конгрессийн номын санд илгээж байх зарлиг гаргажээ. 1870 онд баталсан энэ журам одоо ч АНУ-д хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Өнөөдөр АНУ-ын Конгрессийн номын сан дэлхийн хамгийн том номын сан гэж тооцогддог юм. Тус номын санд 470 хэлээр хэвлэгдсэн 33,012,750 ширхэг ном, хэвлэл, баримт бичиг хадгалагдаж байгаа юм байна.

Д.ЦЭЭЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж