
АНУ-ын Конгрессийн ном нь эхэн үедээ тус санд орох иргэдийн тоог хязгаарлаж, зөвхөн АНУ-ын ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, Сенатын танхимийн гишүүд, Төлөөлөгчдийн танхимийн гишүүд л нэвтрэх эрхтэй байжээ. Тиймээс ч Конгрессийн номын сан гэж нэрлэгдэх болжээ. 1814 онд иргэний дайныүед Конгрессийн номын сан бүхэлдээ шатсан бөгөөд үүний дараагаас АНУ-ын нутаг дэвсгэр дээр хэвлэгдсэн ямар ч номноос заавал нэг ширхэгийг Конгрессийн номын санд илгээж байх зарлиг гаргажээ. 1870 онд баталсан энэ журам одоо ч АНУ-д хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Өнөөдөр АНУ-ын Конгрессийн номын сан дэлхийн хамгийн том номын сан гэж тооцогддог юм. Тус номын санд 470 хэлээр хэвлэгдсэн 33,012,750 ширхэг ном, хэвлэл, баримт бичиг хадгалагдаж байгаа юм байна.