54 дахь, эмэгтэйчүүдийн 45 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн
өнөөдөр/04.04/ Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд эхэллээ. Тэмцээн Монгол Улсын гавьяат багш Б.Гомбын нэрэмжит 1-р сургууль дээр болж байна.
Энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээн Монгол хүн "Олон улсын мастер" цолны анхны болзол биелүүлсний 50 жилийн ой, Говь-Алтай аймагт "Шатрын сургууль" байгуулагдсаны 20 жилийн ойтой давхцаж байна. Мөн орон нутагт болж буй долоо дахь удаагийнх бөгөөд тус аймагт гурав дахь удаагаа зохиогдож байна. Говь-Алтай аймагт 1976 онд "Монгол гайхамшиг" гэгддэг ОУМ Түдэвийн Үйтүмэн агсаны төрсөн нутаг Бигэр суманд, 1982 онд Алтай хотод тус тус болж байжээ.
Тэмцээний нээлтийн ажиллагаа өнөөдөр тус аймгийн Спортын ордонд болсон бөгөөд Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.Дэлгэржаргал, Аймгийн БТСАЯЖГ-ын дарга Х.Батболд, Тэмцээнийг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч, Засаг даргын орлогч Д.Батсайхан, Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч Ц.Отгонбагана зэрэг албаны хүмүүс оролцлоо.
Улсын
аваргын шигшээ тэмцээнд гурван шатнаас шалгарсан эрэгтэй 14, эмэгтэй 12 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд тэмцээн энэ сарын 12-нд өндөрлөнө.
Их мастер
Б.Хатанбаатар 23 дахь удаагаа оролцох бол 13 настай Ү.Агьбилэг, 17
настай Э.Энхнар нар анх удаа насанд хүрэгчдийн шигшээ тэмцээнд шалгарчээ. ОУМ
Б.Мөнгөнтуул дөрөв дэх удаагаа эрчүүдтэй өрсөлдөнө. Түүний хувьд 2013
онд дөрөвдүгээр байрт шалгарсан.
Эмэгтэйчүүдийн ангилалд олон улсын мастер Б.Анхчимэг, ФИДЕ мастер
У.Лхамсүрэн, С.Отгонжаргал, Ц.Мөнхчулуун, Б.Янжинлхам, спортын мастер
Б.Баярмаа, С.Сарантунгалаг, Я.Батзаяа, Э.Хулан, Ө.Нямтуяа, дэд мастер
Ү.Үүрийнтуяа, С.Жаргалмаа нар оролцоно. 18 настай Ү.Үүрийнтуяа, С.Жаргалмаа нар
насанд хүрэгчдийн улсын аваргад анх удаа өрсөлдөхөөр шалгарсан.
Ингээд шигшээ тэмцээнд шалгарсан тамирчдыг танилцуулья.